Монголын чөлөөт бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журам гаргажээ. Тодруулбал тус холбооны 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар дасгалжуулагчдын багуудыг сонгон шалгаруулах журмыг баталсан байна.
Энэхүү журмын дагуу эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид тус тусдаа 3 хүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох боломжтой болжээ. Сонгон шалгаруулалтад орох материалуудыг 2025 оны 1 сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл Чөлөөт бөхийн холбооны ажлын албанд хүлээн авах аж.