Шинэ үндсэн хуулийн ойд зориулсан барилдаанд 128 бөх зодоглоно


Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно. Энэ барилдаанд Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх зодоглох юм.

Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн барилдааны чансаа тогтоох болсны дагуу 2025 оны эхний чансааг зарласан. Эхний чансааг Улсын заан С.Сүхбат нийт 2400 оноогоор тэргүүлсэн билээ.

Бөхчүүдийн чансаа нэгдүгээр сарын 10-ны байдлаар:

  1. Улсын заан С.Сүхбат /Ар/ – Нийт оноо 2400
  2. Улсын начин Ч.Батчулуун /Хө/- нийт оноо 2350
  3. Улсын аварга О.Хангай /Хо/- нийт оноо 2200
  4. Улсын арслан Ц.Бямба-Отгон /Өв/ – нийт оноо- 2000
  5. Улсын начин Д.Амарсайхан /Бу/ – нийт оноо 1800
  6. Аймгийн арслан Н.Өсөхбаяр /Сү/ – нийт оноо 1750
  7. Улсын харцага Э.Даш /Ду/- нийт оноо 17000
  8. Улсын начин Э.Батмагнай /Бх/- нийт оноо 1650

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *