Цахим системээр дамжуулан хүүхдийн хоолны шим тэжээлийг хянах боломжтой


2024 оны аравдугаар сарын 1-ээс нийслэлийн 320 цэцэрлэг дээр эцэг эхчүүдийн оролцоотой хоолны мөнгө нэмэгдсэн. Хоолны өнгө төлөх, шим тэжээлийг хянах зэргээр ашиглах зориулалттай цахим сүлжээний таван компаниас цэцэрлэгүүд өөрсдөө сонгон, гэрээлэх үйл явц үргэлжилж байна. Ийн хоолны мөнгө нэмэгдсэнээр хүүхдийн хоолны шим тэжээл 80 хувь болж нэмэгдсэн гэлээ. 

Эцэг эхчүүдийн оролцоотой хоолны мөнгө нэмэгдээд тодорхой хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хүүхдийн хооллолтод ямар өөрчлөлт гарсан болохыг бид нийслэлийн 1-р цэцэрлэгээс сурвалжилсан юм. Тус цэцэрлэгийн хувьд хоолны мөнгө нэмэгдсэнээр их үдэд өгдөг байсан цай боорцог махан хоол болж, сүү цагаан идээ, жимсний орц нэмэгдсэн болохыг хэлж байлаа. 

ХООЛНЫ МӨНГӨ НЭМЭГДСЭНЭЭР ШИМ ТЭЖЭЭЛ 80 ХУВЬД ХҮРСЭН ГЭВ 

Нийслэлийн 1-р цэцэрлэгийн хоол зүйчД.Баярцэцэг:

Их үд дээр хүүхдэд мөн адил цай, боов боорцог өгдөг байсан бол одоо хоол өгдөг болсон. Тодорхой хэмжээний хачиртай пирожки ч юм уу цутан шөл ч юм уу өгдөг болсон. Ингэснээр хүүхдийн авах шим тэжээл боломжийн хэмжээнд нөхөж авах боломжтой болсон.

Нийслэлийн 1-р цэцэрлэгийн тогооч С.Дарьхүү:

Жимс, сүү тараг нэмэгдэж орж ирсэн. Дан боов өгч байсан бол хөөрүүлсэн сүү, тарган дээр жигнэмэг нэмэх зэргээр өөрчлөлт орж байгаа.

1-р цэцэрлэгийн хувьд эцэг эхчүүдээс төлбөр авах цахим системээр “Их нүүдэл” компанийг сонгон гэрээгээ хийсэн байна. Ингээд тус цэцэрлэгийн ажилчдад сургалт орж 10 сардаа багтан бүрэн цахимжиж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Харин Боловсролын яамнаас тогтоолын хэрэгжилтийн үр дүнг тодруулахад нийслэлийн нийт цэцэрлэгүүдэд 4000 төгрөгөөр шим тэжээллэг хоол боловсруулахтай холбоотой сургалт орно гэлээ. 

Боловсролын яамны Хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал:

Энэ авч байгаа илчлэг, шим тэжээлийн хэмжээ 80 хувьд хүрэх ийм тооцоололтой байгаа. Мэдээж бид цаашид нэмэгдүүлээд явна. Яг энэ ₮4000 төгрөг бол 100% хангалттай төсөв биш. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгүүдээр явж үзсэн. Ингээд үзэхэд тогооч нарыг хоолны шим тэжээл, орц найрлагад өөрчлөлт орсон байж байгаа.

Ийн Их нүүдэл, Арта зэрэг апликешнаар дамжуулан хүүхдийн хоолны нэхэмжлэхийг сар тутам хүлээн авч, төлбөрөө төлөх боломжтой юм. Харин цаашид хоолны түүхий эдийн нийлүүлэлтээс эхлээд боловсруулах хүртэлх бүх шат дамжлагатай холбоотой мэдээллийг авч, хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Иймээс та цэцэрлэгтэй хамтран ажиллах болсон апликешныг PLAY STORE APP STORe апликешнаас татан авч, хувийн мэдээллээ оруулж хадгалах юм. Харин дараа нь нууц үг үүсгэж ангийн багшид хандсанаар бүртгэл баталгаажих юм. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *