Цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэгдсэнээр жимс, нарийн ногооны орц нэмэгджээ


2024 оны 10-р сарын нэгнээс эхлэн цэцэрлэгийн хоолны мөнгө нэмэгдсэнээр хүүхдийн идэх хоолны төрөл хэмжээ нэмэгдсэн байна. Тухайлбал жимс, нарийн ногоо, сүү цагаан идээ, үр тариаг илүүтэй оруулж өгөхийг тогооч нар зорьж байна. Энэ хүрээнд нийслэлийн 321-р цэцэрлэгийн эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолонд гарсан өөрчлөлттэй танилцаж, амталлаа. 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛОНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРСНЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА 

321-р цэцэрлэгийн эрхлэгч Х.Саруул:

Хүүхдийн хоолны цэсийг нийт 180 гаруй нэр төрлийн хоолоор батлагдсан. Тухайн цэсийн дагуу хоолоо үйлдвэрлэн хүүхдүүддээ өгч байна.

321-р цэцэрлэгийн тогооч:

Энэ жилээс эхлэн дайвар бүтээгдэхүүнээр гүзээний салад, зүрх уушги зэргээр цуйван, будаатай хуурга гээд нэр төрөл нэлээд нэмэгдсэн. Мөн өөрсдөө гар аргаар элэгний нухаш хийсэн байгаа. Гол төлөв жигнэсэн төрлийн хоол өгөхийг хичээж, нарийн ногоо түлхүү хэрэглэж байгаа.

321-Р ЦЭЦЭРЛЭГТ “АЛТАН НАМАР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Эцэг эхийн төлөөлөл:

Орой ирэхдээ өлсөж, цангаад хоолоо голох сөхөөгүй нэмж иддэг байсан. Харин одоо манай цэцэрлэг дээр жимс, гүзээлзгэнэ өгч байгаа, чацаргана өгч байгаа гээд ярьдаг болсон.

Эцэг эхийн төлөөлөл:

Хүүхдийнхээ хоолны мөнгийг сар бүр төлөөд эхэлсэн байгаа. Хүүхэд дээр мэдэгдэхүйц мэдрэгдсэн өөрчлөлт гэвэл их цатгалан ирэх болсон.

321-р цэцэрлэгийн Бүлгийн багш Б.Бямбажав:

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдэдээ гэрт ч мөн хүнсний нөгөөгөөр баялаг амин дэмтэй хоол хийж өгч байгаарай гэж хэлмээр байна. Хүүхдүүд дунд ганц нэг хүнсний ногоо иддэггүй хүүхэд байдаг.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *