Баянзүрх дүүргийн 132-р сургууль дотооддоо зохицуулалт хийж их завсарлагааны хугацааг 20 минут болгож уртасгасан байна. Ингэснээр хүүхдүүд үдийн цайгаа яарч сандралгүй уух боломж бүрдсэн байна.
132-р сургуулийн багш Б.Нансалмаа:
Үдийн хоол идэхэд хүүхдүүд ханцуйвч, хормогч өмсөх, аяга тавгаа бэлдэхэд их цаг зарцуулдаг. Их завсарлагааны хугацаа арван минут байхад хүүхдүүд бэлдэх, үдийн хоолоо идэх гээд багш нарын хичээлийн цагаас 5-10 минут зарцуулдаг байсан. Ингэснээр дараагийн хичээл амжихгүй байх тохиолдол их гардаг. Одоо 20 минут болсноор хүүхдүүд тайван хоолоо идэх, багш нарын хичээлийн цагаас хасагдахгүй болсон нь сайшаалтай байгаа.
СУРАГЧИД ҮДИЙН ЦАЙГАА ЯАРАЛГҮЙ УУХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ
Энэ мэтээр сургуулиуд дотооддоо зохицуулалт хийж асуудлыг шийдвэрлэж байна. Эс бөгөөс сурагчид ундуй сундуй хооллож нөгөө талд багш нарын мэдлэг олгох цагаас хугасалснаар сурлагын чанарт сөргөөр нөлөөлөх талтай юм. Төрийн байгууллагын шийдвэр чиглэл хүлээлгүй сурагчдынхаа эрүүл мэнд боловсролд оруулж байгаа энэ мэт хөрөнгө оруулалт, өөрчлөлт нь ирээдүйн монгол иргэнд авчран үр нөлөө их юм.