Тажикистан улсын жүдогийн шигшээ баг болон Монголын шигшээ баг хамтарсан бэлтгэл хийж байна


Тажикистан улсын жүдогийн шигшээ багийнхан хамтарсан бэлтгэлд оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд байна.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фотех Махмадбеков, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков, Улаанбаатар, Душанбе их дуулгуудын мөнгө, Токио их дуулгын хүрэл медальт Обид Жебов, Азийн цомуудын аварга Жахонгир Мажидов, Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Асадуллоев тэргүүтэй жүдочид манай улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Энэхүү хамтарсан бэлтгэлд ОХУ-н Красноярск, Тюмен хотуудын жүдо баг, Казакстан улсын Абай мужийн жүдо бөхийн багууд хамрагдаж байгаа бөгөөд бэлтгэлийг Япон улсын дасгалжуулагч Тацүаки Эгүса удирдаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *