Т.Доржхандын авга дүү Л.Сонорыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжсэнгүй


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.Нууц санал хуралтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар нэр дэвшигч Б.Саруул, Ш.Хандсүрэнг тус тус дэмжсэн бол 58.9 хувь нь орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Л.Сонорыг дэмжсэнгүй. Тэрбээр Монгол Улсын шадар сайд Т.Доржхандын төрсөн ахын хүү бөгөөд авга ахын хамаарал бүхий хүн нь даатгалын бизнес эрхэлдэг учир ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж гишүүдийн олонхи дэмжээгүй байна.

Нэр дэвшигч Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. -2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийг бизнесийн удирдлагын бакалавр

-2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар магистр

-2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *