“Орана майнинг”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд МАРГААШ гарын үсэг зурна


Монгол улсын засгийн газар, БНФУ-ын “Орана майнинг” компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал ураны хор хөнөөлийн талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өглөө.

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Миний бие энэхүү төсөлд мэргэжлийн шинжээчээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол улс технологийн туршилт хийж 10 мянган тонн уран олборлосон. Газар доор уусан баяжуулах аргаар нийт олборлож буй ураны 56-60 гаруй хувийг олборлодог. Энэ бол битүү системээр олборлодог арга юм. Тийм учраас газар доор уусан баяжуулахтай холбоотой асуудлаас болж цацрагийн хордлого үүссэн нэг ч жишээ өнөөдрийг хүртэл дэлхий нийтэд тэмдэглэгдээгүй. Монголд ч гэсэн ийм асуудал болохгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлж байна. Аливаа уул уурхай бол ямар ч нөхцөлд стандартыг дагаж мөрдөх ёстой байдаг.

Мон атом” компаний Эксперт Я.Ганболд: Өнөөдөр олборлож буй шар нунтаг гэдэг бол технологийн процесст ороогүй химийн элемент. Олон толгойтой, олон хүзүүтэй мал төрлөө, үхлээ гэх мэдээлэл байдаг.Нэгдүгээрт мал эмнэлгийн ерөнхий газар гэж мал амьтны эрүүл мэндийг хариуцдаг байгууллагад өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо гэсэн дүгнэлт гарч байгаагүй. Мал эмнэлгийн байгууллагаас явуулсан судалгаа шинжилгээ туршилтын дүнд ямар нэгэн сөрөг нөлөөтэй байна гэсэн дүгнэлт мөн адил илрээгүй байна.

2023 онд Улаанбадрах суманд мал эмнэлгийн гурван шинжилгээний баг ажилласан. Энд ажиллаад гурван сумын 57 айлын 390 гаруй малд 7 төрлийн шинжилгээ хийсэн. Олон толгойтой эмгэг гэж зүйл Алтанширээ, Мандах суманд тус бүр нэг удаа илэрсэн. Тодруулж хэлбэл Улаанбадрах суманд сүүлийн гурван жил малын элдэв эмгэг нэг ч илрээгүй. Цацрагийн нөлөөлөл гэж хамгийн эхэнд малын арьс үсэнд сөрөг нөлөө илрэх ёстой. Ямар ч нөлөөлөлгүй илрээгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *