“Хөх сувд” мөсний баярын үеэр яруу найргийн наадам болно


Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 13-23-ны өдрүүдэд болох тов гарсан. Мөсний баярын үеэр олон ястны урлагийн тоглолт, тэшүүрийн тэмцээн, мөсөн шагайн тэмцээн, олс таталт, тахтай морин чарганы уралдаан, сумо бөх зэрэг тэмцээн наадам болно. Мөн “Хөх цом” яруу найргийн наадам 3 дахь жилдээ болох гэж байна.

Тус яруу найргийн наадамд оролцогчид чөлөөт сэдвээр шүлгээ бичих боломжтой. Бүтээлүүдийг нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл khuvsgul@gmail.com хаягаар хүлээн авч эхний шатны шалгаруулалтыг хийж хоёрдугаар шатанд мөсний баярын тайзнаа шүлгээ унших 10 яруу найрагчийг 2 дугаар сарын 5-нд зарлах аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *