Тамхи татдаг 19 сурагч тутмын 9 нь тамхиа хаяхаар оролджээ


Боловсролын сайд 2024 оны 10 дугаар сарын 15-нд “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” А/140 дүгээр тушаал гаргасан. Үүний дагуу бүх шатны боловсролын сургалтын байгууллагууд дүрэм, дотоод журамдаа өөрчлөлт оруулж, уг журмыг хэрэгжүүлж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар “Тамхи татаж байгаа” гэж мэдүүлсэн сурагчдын 82% нь тамхийг дэлгүүр, супермаркет, түргэн үйлчилгээний цэгээс худалдан авсан байна. Худалдагч нар тэдний 40.7%-ийнх нь насыг ямар нэг байдлаар нягтлаагүй аж.

Сурагчдын 42.9%-нь гэртээ, 52,3% нь олон нийтийн газар дам тамхидалтад байнга өртөж байна. Тамхи татаж байгаа гэх 10 сурагч тутмын 9 нь сүүлийн 12 сард тамхинаас гарах оролдлого хийсэн байна. Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллажээ. Тамхи татаж буй 10 сурагч тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *