“Open parliаment” оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа төрийн ордонд болж байна. Их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээр ахлуулан байгуулсан юм.
“Нээлттэй парламент” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн пүрэв гаригт зохион байгуулж 100 оюутныг шалгаруулжээ. Хөтөлбөрт хамрагдахаар 1648 оюутан хүсэлтээ өгсөн бөгөөд шалгаруулалтыг гурван үе шаттай явуулсан байна. Шалгарсан 100 оюутан УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих аж.
Хөтөлбөрийн нээлтийн үер УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол улсад өнөөдөр 2768 журам хэрэгжиж байна. Тодруулж хэлбэл нийгмийн харилцааны 30 хувь нь хуулиар 70 хувийг журмаар зохицуулж байна. Зүй нь бол нийгмийн харилцааны 95 хувийг хуулиар зохицуулдаг жишиг олон улсад буй. Парламентын Гурван төгөлдөршил санаачлагын нэг нь иж бүрэн зохицуулалттай хуулийн орчныг бий болгох юм. Оюутан залуус та бүхэн дадгалжих хөтөлбөрийн хугацаанд хууль боловсруулах ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцаж саналаа хэлж идэвхтэй оролцоорой” гэв.