Чөлөөт бөхийн 2025 оны Улсын аварга шалгарууоах тэмцээн гурван өдрийн турш үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байна.
125 кг-ын дүн:
1. М.Лхагвагэрэл (Хилчин)
2. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. Н.Золбоо (Хүч)
3. Э.Батмагнай (Алдар)