ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 2013-2015 оны хооронд Уул уурхайн дэд сайд болон АМГТГ-ын даргаар ажиллаж байсан хоёр хүн ашигт малтмалын гурван тусгай зөвшөөрлийг олгохдоо Евротрейд компаниар дамжуулан Франц улсын иргэдээс авлига авсан байж болзошгүй гэх хэргийг Францын шүүх эцэслэгдсэн гэх мэдээллийг өгөөд буй юм. Энэ асуудлаар 2013-2015 онд АМГТГ-ын даргын албыг хашиж байсан Д.Үүрийнтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Тусгай зөвшөөрлийг зөвхөн ашигт малтмалын газар, Үүрийнтуяа гэж хүн дур мэдэн олгодог зүйл биш. Мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллага давхар шалгадаг.Тэр өндөр хөгжилтэй орны шүүх надаас ямар нэгэн тайлбар авахгүйгээр ийм шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэж миний амь нас нэр хүндэд халдлаа. Үнэхээр надтай холбоотой барим сэлт, шүүхийн шийдвэр байгаа бол би өөрөө эхлээд үзэж танилцах ёстой гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас миний гаргасан шийдвэрүүдтэй холбоотой надад хилийн хориг тавьж байгаад шалгасан. Би нэг жил гаруйн хугацаанд шалгуулаад өнөөдөр төрд алба хаагаад ажил үүргээ гүйцэтгээд явж байна” гэж мэдэгдлээ.
Д.Үүрийнтуяа: Ареватай холбоотой асуудлаар ямар нэгэн тайлбар мэдүүлэг хэн ч аваагүй
