Тун удахгүй буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн их дуулгын цуврал тэмцээн “Парис Гранд Слам 2025” болох гэж байна. Олон Улсын Жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн салхийг энэ тэмцээн нээж байна. Өнөөдрийн байдлаар “Их дуулга”-д 54 улсаас 315 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас нийт 12 жүдоч зодоглох юм.
Тодруулбал эрэгтэйчүүдийн
-60 кг жинд Н.Мэндсайхан, Б.Сүхбат
-66 кг жинд Г.Хэрлэн, Б.Нямренчин
-81 кг жинд О.Шинэбаяр
Эмэгтэйчүүдийн
-48 кг жинд Ж.Анударь
-52 кг жинд Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа
-57 кг жинд О.Оюунчимэг, М.Цэндбазар
-63 кг жинд Х.Маралмаа
-70 кг жинд С.Лхагвадулам нар барилдана.
Жүдочид энэ сарын 28-ны өдөр Парисын зүг хүлгийн жолоо зална. Энэхүү их дуулгын тэмцээн нь чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг.