Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар дэлбэрэлтэд өртөж ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээлээ. Энэхүү байрыг буулгах ажлыг гүйцэтгэх тендерт гурван байгууллага үнийн саналаа ирүүлжээ. Үнэлгээний хяналтын комисс үнэлгээ хийж дууссаны дараа шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж буулгах ажлыг эхлэх аж. Буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын тендерийг зохион байгуулахаар төлөвлөжээ. 207 дугаар байрны хохирсон айл өрхүүд иргэдэд өгөх түрээсийн төлбөрийн зардалд өнөөдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Цаашид барилга баригдах хүртэл иргэдэд түрээсийн төлбөрийг зохих хугацаанд нь олгоно. Барилгын улирлыг дөрөвдүгээр сарын нэгэн гэж тооцож байгаа аж. Барилгын ажлыг аль болох хурдан хугацаанд чанар стандартын дагуу гүйцэтгэнэ гэж нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.
207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээлээ
