Францын Лион хотод 2024 онд болсон “Дэлхийн ур чадвар” уралдааны шилдэг оролцогч Б.Чухал Өмнөговь аймгийн политехникийн коллеждоо багшаар ажиллахаар шийдэн, багшлах эрхийн сургалтад хамрагдаж байна. Б.Чухал уг уралдааны гагнуур төрөлд Монгол Улсаа төлөөлөн, багш Ц.Хашмөрөнгийн удирдлага дор оролцсон юм. Тэр энэ тэмцээнээс 704 оноо авч, “Medallion for Excellence”-ийн болзол хангасан юм.
Б.Чухал багш болохоор шийджээ
