Хэт хүйтний гүйлтийн тамирчид -50 хэмд 58-65 км гүйлээ


Завхан аймгийн Отгон суманд хэт хүйтний 65 км гүйлтийн “Гиннес”-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилготой урьдчилсан сорил болжээ.  Монгол улсын хамгийн хүйтэн цэгт -50°C хүйтэнд болсон уг сорилтод 3 тамирчин оролцов. 

Хэт холын зайн гүйгч, хэт хүйтний гүйгч, уулын жимийн гүйгч, мөстэй усанд сэлэгч, усчин-аврагч Р.Эрдэнэ-Оргил, хэт холын гүйлтийн мастер Ж.Батчимэг? гүйгч Б.Саруулмаа нар 1-р сарын 23-ны шөнө 00:00 цагт гүйлтээ эхэлж, 1-р сарын 24-ний үүрээр дуусгасан байна.


Тэд 24-ний шөнө цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас 15 км гүйгээд, гүйлтээ зогсоон, 25-ны шөнө гүйлтээ үргэлжлүүлэн, амжилттай дуусгалаа. Тамирчин Р.Эрдэнэ-Оргил 65 км, Ж.Батчимэг 60 км, Б.Саруулмаа 58 км зам туулжээ.

2024 оны 1 дүгээр сарын 23-нд Отгонд -48.8 градус хүйтэрчээ. Өнгөрсөн 12-р сард бас энд ийм хүйтэн байсан аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *