Азийн аваргуудын лиг буюу Basketball Champions League Asia (#BCLAsia) 2025-д МСБХ-ны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга “Хасын хүлгүүд” болон дэд аварга “Бишрэлт металл” баг оролцох болсныг Олон Улсын Сагсан Бөмбөгийн холбоо (ФИБА) өнөөдөр албан ёсоор зарлалаа. Манай бүсэд Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез улсын баг өрсөлдөх бөгөөд 2 баг #BCLAsia финалын шатанд өрсөлдөнө. “Хасын хүлгүүд”, “Бишрэлт металл” баг 3 удаа зочлон тоглож, 2025 оны 5 дугаар сарын 9-14-нд эх орондоо өрсөлдөгч багуудаа хүлээн авч тоглох юм.
Өнгөрсөн жилээс МСБХ-ны үндэсний дээд лиг ФИБА-гаас зохион байгуулдаг #BCLAsia-д өрсөлдөж эхэлсэн ба эхний шатыг Монголдоо зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл” МСБХ-ны үндэсний дээд лигийн багууд Ази тивд зохион байгуулагдаж буй #BCLAsia, #EASL гэсэн топ 2 лигт өрсөлддөг боллоо.