Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар алт, мөнгөн медаль хүртлээ


Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал ээлжит тэмцээн Швейцарь улсын Саас Фий хотод болж өндөрлөлөө. Эл цомын тэмцээнд нийт 20 орны 125 шилдэг тамирчин өрсөлдсөнөөс Монгол улсаас эмэгтэйчүүдийн “Хурд” төрөлд оролцсон Н.Сэлэнгэ 11.83 секундын амжилтаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр тэрээр мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнээс “АЛТАН МЕДАЛЬ” хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна.

Харин эрэгтэйчүүдийн “Хурд” төрөлд хүч сорьсон Ч.Мандахбаяр 8.25 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Түүний өмнө Ираны тамирчин Мохаммедреза Сафдариан 7.67 секундын амжилтаар алтан медаль хүртжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *