УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг эрэн сурвалжилж байна


УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан. Харин УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хувьд ээжийгээ Солонгос улсад эмчлүүлэхээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байна хэмээн өргөдөл бичиж ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Тэгвэл ор сураггүй байсан түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тодруулбал хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *