Улиастайнхан ууланд алхдаг болжээ


Завхан аймгийн Биеийн тамир, спортын газраас “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өвлийн уулын алхалтын хуваарийг өнгөрсөн онд баталжээ. Үүний дагуу бүх нийтийн уулын алхалт зохион байгуулж, Улиастай сумын төрийн 60 байгууллага өнгөрсөн оны 12-р сарын 7-ны өдрөөс эхлэн ууланд алхаж эхэлсэн байна.
Байгууллага бүр хуваарийн дагуу 7 хоног бүрийн бямба гарагт Улиастайн зүүн урд зүгт 4 км зайтай орших Товцог хайрхан, Бурхант цохио чиглэлд алхаж байна. Энэ алхалтыг 3-р сарын 15 хүртэл хамт зохион байгуулах юм.

Улиастайд амралтын өдөр бүр ууланд байнга алхдаг 7 клуб, 330 гаруй хүн байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *