Португалийн шигшээ баг болон Саудын Арабын “Аль-Насср” клубын домогт тоглогч Криштиану Роналдо нэгдүгээр сарын 26-ны ням гарагт Саудын Арабын Про лигийн 17-дугаар тойргийн тоглолтоо Аль-Фатегийн эсрэг хийв. Энэ тоглолтын үеэр тэрээр карьерийнхаа 920 дахь гоолоо орууллаа.
Ингэснээр Роналдо “Аль-Насср” багийнхаа хамт Аль-Фатег 3:1-ээр хожсон байна.
Одоо түүнд замналынхаа турш 1000 гоол хийхэд 80 гоол дутуу байна. Тэрээр энэ гоолоо хийсний дараа өөрийн цахим сүлжээнд “Бид зогсохгүй” хэмээн нийтэлжээ.
Түүний хувьд 2024 оны есдүгээр сард замналынхаа 900 дэх гоолыг оруулж, энэ тооны гоол хийсэн цор ганц хөлбөмбөгчин болсон билээ. Үүний дараагаар түүний хувьд Youtube хуудсаа нээж “Би 1000 гоол оруулмаар байна. Хэрэв бэртчихгүй бол энэ миний хамгийн ихээр хүсч буй зүйл” хэмээн дурдсан байдаг.