Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын хурдан морины уралдаан явуулахыг аймаг, орон нутгийн ИТХ шийднэ хэмээсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр гурван шатны шүүх болон Засгийн газрын тогтоолоор өвөл хурдан морины уралдаан хийхийг хориглосон. Ингэхдээ хүүхдийн нас заагаагүй. УИХ-ын гишүүд энэ асуудлыг ярихаар улстөржүүлээд байгаа юм шиг хүлээн авч байх шиг байна. Хэн нь илүү тодрох нь уу гэсэн өнцгөөр зарим хүмүүс хандаад байна. Бид нар мэргэжлийн хүмүүс биш байж болно. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болсны хувьд байр сууриа илэрхийлэх ёстой. Гэхдээ ийм асуудалд аль нэг нам, хот хөдөө гэсэн байр суурь байх ёсгүй” хэмээв.
Мөн Х.Баасанжаргал гишүүн эл асуудлаар хуулийн дүгнэлт гаргуулна гэдгээ хэлсэн. Албажиж хууль нь гараагүй. Дөнгөж өчигдөрхөн хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл хуралдсан. Бид нар мэргэжлийн хүмүүс биш байж болно. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хэвлэл, мэдээлэл олон нийт та бүхэн очиж ажиллаач ээ. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, тэдний төлөө ажилладаг олон ТББ бий. Тэд арай өнцгөөр харах байх” гэлээ.