Нийслэлийн Налайх дүүрэгт менингоккокт халдвараар 1 хүүхэд өвчилсөнтэй холбоотой Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн удирдлагууд мэдээлэл хийж байна.
Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгаль:
-Өчигдөр /2025.01.29/ өдөр 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд өндөр халуурч ирсэн. Шинжилгээний явцад менингоккокт халдвар болох нь тогтоогдсон. Хүүгийн биеийн байдал маш хүнд байна. Эмнэлэгт ирэхдээ биеэр нь тууралт гарсан, өндөр халуунтай, хордлоготой байсан. Одоогоор нэмэлт тууралт гараагүй, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Бид хамгийн түрүүнд тандалт судалгаа хийж, уг хүүхдийн явж байсан цэцэрлэг, гэр бүлийн гишүүдээс шинжилгээ авсан. Өнөөдрийн байдлаар бүх хариу сөрөг гарсан. Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Ийм учир засаг дарга захирамж гаргаж, Налайх дүүргийн цэцэрлэг, зэрэгцээ байдаг сургуулийн үйл ажиллагааг түр хугацаанд хаах шийдвэрт хүрлээ. Хэрэв нэмж хүэ өвчилбөл бүх цэцэрлэг, сургуулийг хаах төлөвлөгөөтэй байна.