Менингоккокт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна


Иргэд гол төлөв цахилгаан менингит гэж ярьдаг менингоккокт халдвараас сэргийлэх эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. Менингоккокоор өвдсөн хүний амь нас цаг минутаар хэмжигддэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандаарай.
Энэхүү халдварт өвчин нь Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдээд байгаа юм.

Эцэг, эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролын түвшингээс хамааран хүүхдийнхээ бие махбодид илэрч буй шинж тэмдгийг тоолгүй орхих, эмч, эмнэлгийн байгууллагад оройтож хандах, дур мэдэн гэрээр эмчилдгээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээ хожимддог байна.
Иймд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагч нар:
▪ Өндөр халуурах (39 хэмээс дээш)
▪ Бөөлжих
▪ Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
▪ Цочромтгой, гэрэлд мэдрэг болох
▪ Цусархаг тууралт гарах шинж тэмдэг илэрвэл яаралтай Эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *