Blackpink хамтлагийн блинкүүд 2025 онд гишүүдийн соло уранбүтээл, хамтлагийн аялан тоглолт гээд олон “бэлгээр” бөмбөгдүүлсэн жил байх нь ээ. Хамтлагийн гишүүн Жисү анхны бие даасан мини цомгийн нүүр зургаа олон нийтэд танилцууллаа.
AMORTAGE” цомгийн танилцуулах зураг нь Жисүгийн гайхалтай дүр төрхийг харуулсан бөгөөд түүний гялалзсан урт үс, онцгой дүр төрхийг бүрдүүлж чадсан байна хэмээн цахимд орчинд шуугьж байна.
Ташрамд дурдахад Жисү гадаад дахь соло үйл ажиллагаа хариуцан ажиллах агентлагаараа Warner Records-ийг сонгон гэрээ байгуулжээ. Тус агентлагт Dua Lipa, aespa, Madonna, Metallica, Linkin Park зэрэг уран бүтээлчид харьяалагддаг.