190 сургууль 7500 сурагчийг PISA үнэлгээнд хамруулна


Боловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” хэмээн заасан. Үүний дагуу Монгол Улс PISA” үнэлгээнд 2 дахь удаагаа хамрагдахаар бэлтгэж байна.

“PISA” үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/ 2000 оноос эхлэн 3 жил тутамд зохион байгуулж ирсэн юм. Дэлхийн 90 гаруй улс үүнд хамрагддаг учраас олон улсын томоохон үнэлгээний нэгд зүй ёсоор тооцогддог. Энэхүү үнэлгээ нь ерөнхий боловсролын 15 настай сурагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар түвшинд олгож байгааг илрүүлдгээрээ онцлогтой юм.

Тус судалгаанд бэлтгэх хүрээнд туршилтын судалгааг 2024 оны 4-5 дугаар сард зохион байгуулсан. Нийт 32 сургуулийн 2513 сурагч даалгавар гүйцэтгэж, асуулга бөглөн, мөн тооны эцэг эх, 154 багш, 32 сургуулийн захирал, сургалтын менежер асуулга судалгаанд хамрагдсан.

Харин үндсэн судалгаанд 190 орчим сургууль, 7500 орчим сурагч түүврээр сонгогдох бөгөөд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон бусад харьяа байгууллага 2025 оны 3-5 дугаар сарын хооронд судалгааг хамтран зохион байгуулна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *