Бразилийн шигшээ багийн багийн тоглогч Неймар төрөлх “Сантос” багтайгаа 6 сарын гэрээ байгууллаа.
Түүнийг ” Сантос”-ын 20,000 фанатууд халуун дотноор хүлээн авав. 32 настайЮвьтимсё =р” болсон “Сантос” багтаа мэхийн ёслож, хүндэтгэл үзүүлэв. Мөн сэтгэл нь ихэд хөдөлсний улмаас нулимс дусаалаа.


Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч 2013 онд “Сантос”-оос Испанийн “Барселона”-д ирсэн. Мөн 2017 онд Францын “Пари Сен Жермен” -д 222 сая доллараар ирж хөлбөмбөгийн түүхэнд дээд ханш тогтоож байв.
Ингээд 2023 онд Саудын Арабын “Эль Хилаль” багт очсон ч хүнд гэмтэл бэртлийн улмаас хоёр улирлын хугацаанд ердөө долоохон тоглолтод оролцсон юм. Тэрээр Бразилийн шигшээд 128 удаа тоглож 79 гоол оруулаад байгаа бөгөөд гол зорилго нь 2026 оны ДАШТ -д амжилттай тоглох гэж мэдэгдлээ.
Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”