“Жанжны мэргэн бууч” тэмцээнийг 58 дахь жилдээ зохион байгуулж байна


105 жилийнхээ ойтой золгож буй “Монголын үнэн” сонин. Буудлага спортын холбоотой хамтран “Жанжны мэргэн бууч” тэмцээнийг 1967 оноос эхлэн зохион байгуулж ирсэн түүхтэй. 58 дахь удаагийн тэмцээн Үндэсний шигшээ багийн буудлага спортын төвд болж байна. Энэ жилийн тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн 150 гаруй тамирчнаас гадна ОХУ-ын Буриад улсын тамирчид цэц мэргэнээ сорихоор иржээ. Тэмцээнийг олон улсын буудлага спортын холбооны дүрмийн дагуу явуулж байна.

Тэмцээний ангилал

• 10 м Хийн урт буу /эр, эм, холимог баг/

• 10 м Хийн гар буу /эр, эм, холимог баг /

• 25 м спорт гар буу /эр, эм/

• 50 м 3х20 /эр, эм/

• 50 м хэвтээ 60 гэсэн 11 дасгалаар зохион байгуулж, 39 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө.

“Жанжны мэргэн бууч” тэмцээн энэ сарын 8 хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *