Жүдо бөхийн шигшээ баг болон “Сүлд” спорт хорооны тамирчин, дэлхийн аварга, Олимпын наадмын мөнгөн медальт, МУГТ Б. Баасанхүү энэ сарын 4-ий өдөр амаржиж ээж болжээ.
Тэрбээр Парисын олимпын наадмын үеэр хоёр сартай бие давхар байжээ. Түүний нөхөр Г.Болор-Очир үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ цолтой билээ.