Роналдо: Би хамгийн шилдэг тоглогч. Надаас өөр сайн тоглож байгаа хүн хараагүй


Өчигдөр хөлбөмбөгийн супер тамирчин, Португалын шигшээ багийн ахлагч Кристиано Роналдо 40 нас хүрлээ. Тэгш насанд хүрсэн тэрээр Испанийн сэтгүүлч Эду Агирретэй ярилцжээ. Ингээд түүний ярицлагын онцлох хэсгүүдээс хүргэе.

Би хамгийн шилдэг тоглогч

Үнэнийг хэлэхэд би өөрөөсөө илүү сайн хүнийг хараагүй. Би өөрийгөө урьд өмнө байгаагүй хамгийн төгс тоглогч гэдэгт итгэдэг.

Сэтгэл зүй, шаргуу хөдөлмөр, өдөр тутмын хэв маяг

Чи намайг өдөр бүр фитнесст хүслээрээ явдаг гэж бодож байна уу? Үгүй. Би үүрэг, хариуцлага хүлээсэн учраас очдог.

Ирээдүй

Би 27, 28 настайгаасаа л эхлэн ирээдүйгээ бэлдсэн. Зодог тайлсны дараа хүүхэд, залуучууд нийгэмд хувь нэмэр оруулж чадах зүйл хийнэ. Зочид буудал, эмнэлэг, нөхөн сэргээх төв гээд л. Сонирхол татах зүйлээ л хийнэ. Гэхдээ энэ үе ойрхон гэж бодохгүй байна.

Месситэй эцэс төгсгөлгүй нүүр тулсан

Би түүнтэй хэзээ ч муу харилцаатай байгаагүй. Бид шагналын тайзан дээр 15 жилийг хуваалцсан. Бид үргэлж маш сайн харилцаатай байсан. Түүнд англи хэлээр орчуулга хийж өгснөө санаж байна. Бид бие биеэ хурцалж байсан. Яг л Сенна, Прост нар шиг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *