Тархи, нугасны хорт хавдрыг байд онилсон туяагаар эмчилнэ


Хавдар судлалын үндэсний төв өнгөрсөн онд стереотатик буюу байд онилсон туяа эмчилгээг элэг, уушгины хорт хавдар эмчлэхэд ашиглаж эхэлжээ. Ингэснээр туяа эмчилгээг богино хугацаанд хийх боломж бүрдсэн байна. Уламжлалт туяа эмчилгээг сард 25-30 удаа хийлгэдэг. Тэгвэл бай эмчилгээнд 16-20 удаа ордог.

Стереотактик буюу байд онилсон туяа эмчилгээний үр дүн хамгийн багадаа 1-2 жилийн дараа мэдрэгдэх боломжтой ч урьдчилсан байдлаар эмчилгээнд орсон өвчтөний хавдрын голомт жижгэрч байгаа нь ажиглагдсан байна.

Олон улсын судалгаагаар энэ төрлийн эмчилгээ мэс засалтай дүйцэхүйц үр дүнтэй гэдгийг баталжээ. ХСҮТ энэ онд тархи, нугасны хорт хавдрыг үүгээр эмчлэхээр баг бэлтгэж байгаа аж. Энэ эмчилгээг 5 см-ээс жижиг хавдарт хийх боломжтой. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *