Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо,гишүүн байгууллагуудын төлөөлөл татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд Ерөнхийлөгч Б.Рагчаа татварын хуультай холбоотой хэд хэдэн санал дэвшүүллээ. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дагуу МҮЭХ засгийн газарт татвартай холбоотой саналуудаа удаа дараа хүргүүлсэн боловч үл тоож байгаа учир тэмцлийн арга хэлбэр лүү шилжихээс өөр аргагүй гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар нэг иргэн 40 гаруй төрлийн татвар хураамж шимтгэл төлж байна.
Эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой инфляцын түвшин нэмэгдсэн. Энэ ч үүднээс сарын 5 хүртэлх сая төгрөгийн орлоготой иргэдэд таван хувийн татвар ногдуулах, мөн татварын хөнгөлөлтөөр анх удаа орон сууц авсан иргэд 6 хүртэл сая төгрөгийн буцаан олголт өгч буйг 10 сая болгож нэмэгдүүлэх, мөн ажил олгогчийн өгч буй унаа болон хоолны мөнгөнд ахин татвар ногдуулахгүй байх, НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг 5 хувь болгож нэмэгдүүлэх саналыг МҮЭХ дэвшүүлсэн байна.