ХӨСҮТ: Хувийн ариун цэврээ сайтар сахивал менингококкт тусах эрсдэл буурна


ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тандалтыг өдөр бүр аваад, долоо хоног бүр эргэн мэдээлж буй. Энэ долоо хоногийн тандалтаар амбулаториор үзүүлж байгаа томуу, томуу төст халдварын өвчлөл 6 хувьтай буюу өнгөрсөн долоо хоногоос 1,1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэсэн хэдий ч 2023 оны мөн үетэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн байна.

   Менингококк халдварын гол үүсгэгч бол нян байдаг. Энэ нян хоолой залгиурт 2-8 хоногт, гадаад орчинд 1-3 цаг байх чадвартай.

Менингококк халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

-Хамгийн түрүүнд хоолойгоо зайлж хэвших

Хоолойг зайлахдаа төрөл бүрийн уусмал хэрэглэж болно. Жишээлбэл содын уусмал, царван, нимбэгээр бэлдсэн уусмалыг сөөлжлөн хэрэглэх. Хоолойгоо зайлахдаа эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж, хүн тус бүр хоолой зайлах савтай байх ёстой.

-Амны хаалт зүүх

Нийтийн тээврээр зорчих, хүн ихтэй газар амны хаалт зүүж байх ёстой. Амны хаалт зүүхдээ зөв зүүж, хаях хэрэгтэй

-Дотоод орчны цэвэрлэгээгээ сайн хийх хэрэгтэй

Хэрвээ сэжиглэх шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Тасралтгүй өндөр халуурах, цочромтгой болох, ойр ойрхон бөөлжих, нялх хүүхэд тасралтгүй ойр ойрхон уйлах, толгой хүчтэй өвдөх, биеийн хэсгээр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах ёстой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *