Дундговь аймгийн Сайнцагаан суманд өнөөдөр 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орууллаа. Улсын төсвийн 14.7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үүнийг “Си Эйч Би Жи констракшн” ХХК барьжээ. “Говийн – Ирээдүй” сургуулийн шинэ барилгын нээлтэд тус аймгийн засаг дарга С.Мөнхчулуун оролцож, англи хэлний лингафоны танхимыг тохижуулж, сургуулийн орчин нөхцөл, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Дундговьд 960 суудалтай сургууль ашиглалтад оров
