Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газар нийт 20 нэр төрлийн 139.4 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнтэй боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийг эрчимжүүлэх төсөл хамтран, 14 аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид орчин үеийн, нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж нийлүүлж буй аж. Малын халдварт өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлыг хангахад эдгээр багаж, төхөөрөмжийг ашиглана.
Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сумдын малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинээр нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглахыг ХХААХҮЯ, ЭЗЭН төсөл хамтран зааж өгөх аж.
Мал эмнэлгийн лабораториудыг багаж, төхөөрөмжөөр хангаж байна
