Мөсөнд авиралтын Залуучуудын ДАШТ АНУ-н Өүрэй хотод болж өндөрлөлөө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлага дор оролцсон тамирчид багийн дүнгээр хурд төрөлд тэргүүн байр, Техник хурд хосолсон төрөлд гуравдугаар байр эзэлж, мөн техник төрөлд анхны медалиа авч, арвин их амжилттайгаар тэмцээнээ дуусгасан байна.
Хувь тамирчдын тухайд 16 насны ангилалд техник болон хурд төрөлд Б.Энхрий-Эрдэнэ хүрэл, алтан медаль эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Мухаммед дөрөвдүгээр байр, 18 насны ангилалд Э.Дөлгөөн мөнгө, 20 насны ангилалд эрэгтэйчүүдээс Б.Мөнхбаатар хүрэл, Э.Номинтэнгэр алтан медаль хүртжээ.



