Засмал замын дугуйн 44, өсвөр үеийнхний 31, пара дугуйчдын 13 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Питсанюлок, Пичит хотноо болж байна.
Тус тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар манай улс мастеруудын ангилалд хоёр мөнгөн медаль хүртсэн амжилттай явна. Тодруулбал, мастеруудын эмэгтэйчүүдийн 45-49 насны ангилалд олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 60-64 насны ангилалд “Хоршоолол” багийн тамирчин Д.Энх-Од мөнгөн медаль хүртжээ.