Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дахь Их Аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит 15 дахь удаагийн “Хакүхо кап-2025” тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 13 -15 насны ангилалд Тоттори мужийн Жоүхокү ахлах сургуулийн сурагч Т.Чилүгүн алтан медаль, Тоттори мужийн Жоүхокү ахлах сургуулийн сурагч Ө.Хашмаргад хүрэл медаль хүртжээ. Мөн багийн дүнгээр Монгол Улсын баг мөнгөн медаль хүртсэн байна. Энэ тэмцээнд 15 улсын 1100 гаруй сүмоч хүүхдүүд оролцсон байна.
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит тэмцээнд Монгол хүүхэд түрүүлжээ
