Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ


Төрийн албаны ерөнхий шалгалтад ТАЗ бүртгэж эхэллээ. Бүртгэл 2 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл явагдана. Цаг дуусахад цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй бүрэн танилцаж, бүртгэлээ анхааралтай хийлгэхийг Төрийн албаны зөвлөл анхаарууллаа.

Төрийн албаны ерөнхий шалгалт 3 дугаар сарын 12-нд эхэлнэ.

“ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавих шаардлага:

Монгол Улсын иргэн байх;
Дээд боловсролтой байх;
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
Цэргийн алба хаасан байх;
Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;
Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.
Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
Иргэний үнэмлэх;
“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.
Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.

Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Бүрдүүлсэн баримт бичгийг 2 дугаар сарын 12-ны 09:00 цагаас 2 дугаар сарын 27-ны 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар хүлээн авна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь

Шалгалт өгөх хуваарийг 3 дугаар сарын 10-ны өдөр байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ТАЗ-ийн салбар комиссоос утсаар холбогдож, шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ.

Бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтад иргэний үнэмлэхээ авч очихыг анхаарна уу!

БҮРТГҮҮЛЭХ БОЛ ДООРХ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ.
https://exam.csc.gov.mn/


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *