Хүн амын дундах элэг, ходоод, нойр булчирхайн хавдрын тохиолдол улам бүр нэмэгдсээр байна. Зөвхөн 2023 онд л 7244 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж 4556 хүн хавдрын улмаас нас баржээ. Зөвхөн хавдрын өвчнийг хожуу оношилсноос болж жил тутам 4-5 мянган хүнээ алдана гэдэг дэлхийн хаана ч байхгүй өндөр тоо. Хоол боловсруулах эрхтэн системтэй холбоотой эдгээр хавдрууд гол төлөв чимээгүй явцтай, хожуу шатандаа оношлогдох нь түгээмэл байгаа нь нас баралтын дүнг өсгөсөөр байгаа юм. ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгийн зүгээс эрт илрүүлгийг хоол боловсруулах тогтолцоо руу чиглүүлбэл хавдрын нас баралт буурах бололцоотой болохыг сануулсан байна
Н.Эрдэнэхүү: Эрт илрүүлгийг хоол боловсруулах эрхтэн системрүү чиглүүлбэл нас баралт буурна

One response to “Н.Эрдэнэхүү: Эрт илрүүлгийг хоол боловсруулах эрхтэн системрүү чиглүүлбэл нас баралт буурна”
Үзүүлээд шинжилгээгээ бариад эмчтэйгээ уулзахаар юу ч хэлдэггүй л юм бна лээ шдээ.