Сурагчдад “Нутгаа судлахуй” аялал хичээл орж байна


Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль сурагчдадаа “Нутгаа судлахуй” аялал хичээл ордог юм байна. Энэ хичээлээр сурагчдыг төрсөн нутаг усных нь унаган байгальтай танилцуулж, ургамал, амьтныг таньж мэдэхэд нь тусалдаг аж.
Сурагчид сумынхаа хөрсний шинж чанарыг энгийн аргаар тодорхойлох, хөрсний дээжийг судлах, багаж төхөөрөмжтэй ажиллаж сурах, Туул голын усны PH орчинг тодорхойлж дүгнэлт гаргах, усыг хэрхэн хамгаалах гэх мэт олон арга ухааныг энэ хичээлээр эзэмшдэг байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *