НЗДТГ-ын үйл ажиллагааны чиглэлд тусгасан зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ. Тодруулбал,
- Нийслэлийн Боловсролын газар;
 - Нийслэлийн Соёл, урлагийн газар;
 - Нийслэлийн Биеийн тамир, спортын газар;
 - Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар;
 - Нийслэлийн Бизнес инновацын газар;
 - Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар олон улсад итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК-иас баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авсан юм.
 
Тус олон улсын стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүхий л түвшинд хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, албан хаагч болон харилцагч байгууллага, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.

