ОУОХ-ны Ерөнхийлөгчөөс “Милан Кортина 2026” цагаан олимпын урилга ирлээ



ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Милан Кортина 2026” Өвлийн XXV олимпын наадмын урилгыг МҮОХ-нд албан ёсоор ирүүлсэн байна.

“Милан Кортина 2026” өвлийн олимп нь 2026 оны 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан ба Кортина-ди-Ампеццо хотуудад болох билээ.

Монголын баг тамирчид “Инсбрук 1964” олимпод анх оролцсоноос хойш нийт 15 удаагийн өвлийн олимпын наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр өрсөлдсөн түүхтэй.

Дашрамд дурдахад ОУОХ-оос хэрэгжүүлж буй “Милан Кортина 2026” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт цанын тамирчин Б.Ачбадрах, Т.Ариунболд, О.Золбаяр болон тэшүүрийн тамирчин Б.Гэрэлтуяа нар хамрагдаж, олимпын өмнөх бэлтгэл цугларалт, амин дэм, витаминжуулалт, дасгалжуулалтын зардалд тодорхой санхүүжилтийг хүртэж буй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *