Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотой автомашиныг тэгш, сондгойгоор нь дугаарын хязгаарлалттай зорчих талаар иргэдээс санал авч дууслаа.
Санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн байна. Харин 24 хувь нь татгалзсан бол найм хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
Энэхүү санал асуулгын дүнг Засгийн газрын маргаашийн хуралдаанд танилцуулсны дараа автомашины дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарах юм.
Дугаарын хязгаарлалтыг санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжжээ
