2023 оноос эхлэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд англи хэлний “Pearson” цогц хөтөлбөр нэвтүүлсэн. Уг хөтөлбөрөөр энэ хичээлийн жилд 5-7 дугаар ангийн сурагчид англи хэл сурч байгаа бол зарим сургуульд 3-11 дүгээр ангийн сурагчид хамрагдаж байна.
Ирэх буюу 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийн бүх сурагчийг тус хөтөлбөрт хамруулахаар болжээ. Ингэхдээ эл хөтөлбөрт хамрагдах сурагчдын болон сургуулийн тоог жил бүр үе шаттайгаар нэмэх гэнэ.
Цаашид “Pearson”-г олон жил хэрэгжүүлэхийн тулд уг хөтөлбөрийг байнга шинэчилж, сурах бичгийн хүрэлцээ хангалтыг сайжруулсаар байх бөгөөд багш нарын түвшин тогтоох шалгалт зэрэг шат дараалсан арга хэмжээг Боловсролын яам, “Pearson” байгууллага хамтран хэрэгжүүлэх аж. Мөн англи хэлний хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, шалгалтыг “Pearson” хөтөлбөрт үндэслэн явуулахаар тогтжээ.