Монголын үндэсний допингийн эсрэг төв энэ жил сар шинийн баярын барилдааны өмнө бөхчүүдээс шинжилгээ авахаа мэдэгдлээ. Тодруулбал, Улсын баяр наадмын барилдаантай адил 48 цагийн түргэвчилсэн шинжилгээ хийхээр болсон байна. Улмаар энэхүү шинжилгээний хариу нь гуравдугаар сарын 2-ны орой 20:00 цагт гарах бөгөөд бодис илэрсэн бөхчүүд 7-10 нарийвчилсан шинжилгээнд орох аж.
Цагаан сараар барилдах бөхчүүдээс допингийн шинжилгээ авна
