Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын нээлт Улаанбаатар хотын Хандгайтын мөсөн гулгуурын талбай, Орхон аймгийн Сархиа цанын баазад нэгэн зэрэг өнөөдөр боллоо.
Энэ удаагийн наадам хоёр байршилд нэгэн зэрэг болж буйгаараа онцлог юм. Эх орны өнцөг булан бүрээс шилдэг 500 гаруй тамирчин “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Тус аймагт зохион байгуулж буй гүйлтийн цана, уулын цана, снөүбоардийн төрөлд 13 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 200 гаруй тамирчин оролцохоор иржээ.




Харин Орхон аймгаас 75 тамирчин, 8 дасгалжуулагч багш нар уг наадамд өрсөлдөж байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг