МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе” гээд Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions Ulaanbaatar-2025″ тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэв


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *