Г.Батзориг:НХХҮГ-ын гурван алба хаагч БНСУ руу хувийн зардлаараа явж, сургалтад суусан


“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ.

Уг мэдээлэлдээ “Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын, хяналтын хэлтсийн дарга болон 9 дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний дарга нар “CU” компанийн зардлаар БНСУ руу аялсан. Энэ асуудлаар Ерөнхий сайд болон Хотын даргад шаардлага хүргүүлсэн. Мөн нэр бүхий 15 албан хаагчийг АТГ-т шалгуулна” гэсэн юм.

Энэхүү мэдээллийн хариуд, НЗДТГ-ын хэвлэл, мэдээллийн хэлтсээс “Нийслэлийн хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга болон хоёр мэргэжилтэн БНСУ руу хувийн зардлаараа явж БНСУ руу хувийн зардлаараа дэлгүүрийн стандарт, хөгжүүлэлтийн туршлагаас судлах сургалтад оролцсон” хэмээн мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *